Үзсэн тв цуврал, бага сага тилт г.м

Баярын бялуу, өндөгний эрэлт дээд цэгтээ хүрч, эдийн засаг, гадаад худалдааны тэнцэл шалаар гоожсоор 2020 он өндөрлөлөө. Он солигдох мөчөөс л тэтгэврийн зээлийн “тэглэлт” эхэлж, энэхүү буухиаг НДШ, цахилгаан, ус, халаалт үргэлжлүүлэв. Covid-19-н хоморгод цагаан сар, наадам, шинэ жил зэрэг олон баяр оролцогчгүй өнгөрч, сонгууль, ЭТТ хувьцааны ногдол ашиг, тусгай үүргийн нислэг, онлайн хичээл, хар, саарал жагсаалт, хөл хорио гэх үйл явдлууд энэ оныг тодорхойллоо.

Кино ба ТВ цуврал

Өмнө жилийн нийтлэл дээр “зөгнөснөөр”маань Өмнөд Солонгосын анхны (Best Picture, Directing, Screenplay, International Feature Film)Оскарыг Parasite зулгаалаа. Магад 2020 оны хамгийн гэгээлэг үйл явдал Оскарын шагнал гардуулах ёслол…


Үзсэн тв цуврал, сонссон цомог г.м

Ананастай тахиа, оргилуун дарсаар бөмбөгдсөөр шинэ он гарлаа. Энэ жил нэг арван(decade) дуусаж байгаа гэдгээр 10 жилийн онцлох жагсаалтууд интернетийг бүчиж, албан байгууллага, хамт олнууд шинэ жилээ тохиолдуулан оны шилдгүүдээ тодруулж, энд тэндгүй шагналын хур буусан, газар сайгүй архидсан, зарим нэг нь нас барсаар 2020 онтой золголоо. Medium-дээ ондоо л нэг нийтлэл оруулдаг муу зуршилтай боллоо шүү.

Кино ба ТВ цуврал

Marvel-д үгүйлэгдэж байсан эмэгтэй гол дүрийн орон зайг дүүргэсэн Captain Marvel, Infinity saga-н төгсгөлийг авчирсан ENDGAME-н ноёрхол, цаашид MCU-г хэрхэн үргэлжлэх сэжүүр өгсөн Spiderman: Far From Home, супер баатартай киноны хэв маягийг дагаагүй Joker, ар араасаа цуварсан…


Очсон газар, оролцсон арга хэмжээ г.м

Шинэ жил гэдэг ид шидийн баяр биш. Шинэ он гарсан даруйд л таны шинэ хувилбар гарч ирээд ирэх оныг “хашраагаад” өгнө гэсэн зүйл огт байхгүй. Харин алдсан боломж бүрээ ахин нэг санаж, гаргасан алдаа бүхнээ давтахгүйг сануулдаг, хэчнээн төөрөлдсөн ч шинээр эхлэх найдлага төрүүлдэг энэ баярыг итгэл найдварын баяр гэлтэй. Жилийн энэ үед саарал хотын маань утаа дээд цэгтээ хүрч, энд тэндгүй байгууллага хамт олны баярын цэнгүүн, тэргүүний ажилтны энгэрийн тэмдэг, шагнал, жуух бичиг, монитагийн бэлгээр бялхдаг билээ. Эдгээрээс хамгийн онцгой нь хүмүүс өнгөрсөн ондоо дүгнэлт хийн, ирэх ондоо ямар нэг гайхалтай зүйлийг бүтээх…


Очсон газар, үзсэн тоглолт, уулзсан хүмүүс г.м

2017 оны зорилгоо биелүүлсэн өдөр

Ертөнцийн түмэн явдлаас хоцорсон, хэдэн зуун цагийг “тилтэрч” өнгөрөөсөн, ээж аавынхаа төрсөн өдрүүдийг хүртэл мартсан хачин жил өнгөрсөн ч зарим талаар гайхууштай, дурсамжтай, эргээд харахад хэт сонирхолтой жил өнгөрсөн байна. 12 сар бүхэлдээ л шинэ жилийн уур амьсгалыг агуулсан айл бүр гацуураа зассан, байгууллагууд баяраараа архидсан, оны шилдгүүд тодорсон сар болж өнгөрдөг билээ. Энэ бүгдээс хамгийн чухал нь хүн бүр өөртөө дүгнэлт хийж өнгөрсөн онд алдаж оносон, сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлсээ эргэцүүлж, ирэх онд юуг анхаарч засах, юуг сайжруулан шинэчлэх хэрэгтэй талаараа зорилгыг тавих, түүнийг хэрэгжүүлэх итгэл найдвараар цэнэглэгддэг он солигдох торгон…


Энэ нийтлэл харамсалтай мэдээгээр төгсөнө шүү!

Ангарагийн зүрхийг нээнэ нтр

Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорлоо.

Бидний аав ээжийн үед Монгол хүн сансарт ниссэн бахархалт үйл хэрэг тохиож, хөлтэй бүхэн хөөрч, амтай бүхэн ярилцаж, дуу хүртэл зохиож, тэр жил төрсөн хүүхдүүдэд Сансар нэрийг хайрлаж байсан нь шинжлэх ухаан, од мичидийг хичнээн их биширсэн нь илэрхий байна. Харин өнөөдөр хиймэл дагуулын тусламжтай өндөр нарийвчлалтай газрын зураг хэрэглэж, дэлхийн нөгөө хэсэг рүү дүрсээ солилцох нь энгийн үзэгдэл болжээ. Өөр ертөнцийн талаар өчнөөн төчнөөн мэдээллүүд өдөр шөнөгүй солилцох нь хээв нэг. Гэсэн ч дуулаагүй байж юуны магад гэж…


11/18/2017

01:42 — Амралтын өдөрт тохирох хамгийн сайхан эхлэл юу вэ? Аагим халуун өдрийн эцэст байшингийн дээвэр дээр шар айраг шимэнгээ эрх чөлөөтэй иргэн шиг тайван санаа алдах. Гадаа тачигнаж, дотор бигнэж байгаа Утаанбаатарт, дээрээс нь алтан шумуулнаас харшилтай надад бол хэтэрхий хол. Гэхдээ боломж адил тэгш оногддоггүй ч ямар нэгэн байдлаар хүн бүрт ирдэг.

/Амралтын өдөрт тохирох хамгийн сайхан эхлэл/

Харин надад оногдсон хамгийн сайхан нь ойрын 5 сард удирдлагыг нь цагаас илүү бариагүй зурагтаа үзээд сордог буйдан дээр дуртай киногоо үзээд налайх байлаа. Хэн нэгний шаардлагыг биелүүлэх нь битгий хэл ганц зөвлөгөөг ч сонсолгүй зөвхөн өөрт таалагдсан киног үзэж, бусдын үнэ цэнэтэй бодлоос хол…


04/16/2017

Бага тойруугийн нэг гудамжинд юм л даа. Аль чадахаараа гүрийсэн ч энэ хоёр зээрд маань цааш тэсэхгүй нь. Тэглээ ч нэг л буруу эргээд л мухардалд орчихлоо. Энэ хүрээд дуусч байгаа бол яах вэ? 18.4 настай хүний хийх ёстой бүхнийг хийж амжсангүй шүү дээ. Хав дараад өнгөрөөсөн үгнүүдээ тэр үед хэлчихсэн бол гэж ч бодох шиг. Тэд ч юу юугүй дөхөөд ирлээ. Нэг нь сонин урт төмөр зүйл барьчихжээ. Яавал ч яаг. Зугтах газаргүй…

Байз юун бороон чимээ болоод явчихав? Хурдлан босоод цонхоор харвал үнэхээр л хаврын анхны бороо орж байх юм. Айх, гайхах зэрэгцэж жаал бодолд автан суулаа…

Tengis Batjargal

Харинээ.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store